ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 08 САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 09 сар 14. 05 цаг 58 минут
Хүн ам Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 8 сард 1340 хүүхэд шинээр мэндэлж, 268 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 13.3 болж 2019 оны мөн үеийнхээс 0.9 промилоор өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт 16.6, нас баралт 3.3 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.6 пунктээр, нас баралт 0.29 пунктээр тус тус буурсан байна. Хөдөлмөр Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй иргэд 2020 оны 08 дугаар сарын эцэст 1252 болж, 892 (71.2%) нь ажил хайгч иргэн, 360 (28.8%) нь шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 224 хүнээр буюу 21.8 хувиар өсч, өмнөх сараас 45 хүнээр буюу 3.6 хувиар буурч 1252 болсны 591 буюу 47.2 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны эхний 8 сард ажилгүй 360 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 616 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Дэлгэрэнгүй

“ СОГТУУ ЖОЛООЧТОЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ-2020 ” аян

Нийтэлсэн: 2020 он 04 сар 22. 09 цаг 11 минут
Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/192 дугаар захирамжийн дагуу “Согтуу жолоочтой хамтаа тэмцье - 2020” аянд тус хэлтсийн хамт олон нэгдлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Нийтэлсэн: 2020 он 03 сар 17. 08 цаг 10 минут
Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Статистикийн хэлтсийн хамт олон нэг өдрийн цалин 358,000 мянган төгрөг хандивласан.
Дэлгэрэнгүй

СУМДЫН ТҮР ТОВЧООД, ТООЛОГЧ, ШАЛГАГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2020 он 01 сар 04. 03 цаг 03 минут
Сумдын түр товчоод,тоологч,шалгагч нарын сургалт 2020.01.03-06 хооронд зохион байгуулж байна.Сургалтыг нээж аймгийн ХАОСТ-ын түр товчооны дарга,аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат,аймгийн ХАОСТ-ын комиссын орлогч дарга, статистистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар нар илтгэл мэдээлэл тавьлаа.
Дэлгэрэнгүй

ДОРНОД СОНИНД ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 28. 10 цаг 31 минут
Хэлтсийн дарга Д.Энхбаатар хүн ам, орон сууцны талаар Дорнод сонинд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-2020

Нийтэлсэн: 2019 он 12 сар 18. 11 цаг 23 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-2020 ШТОРКИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Дэлгэрэнгүй

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 12. 09 цаг 18 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу байгалийн унаган төрхийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад эх дэлхийгээ хайрлан хамгаалах, газар нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгуулж хэлтсийн хамт олон мод тарьлаа.
Дэлгэрэнгүй

ЦАГААН ОВОО СУМАНД АЖИЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 03. 10 цаг 40 минут
Хэлтсийн дарга Д.Энхбаатар Цагаа-Овоо суманд ажиллаж Байшин, орон сууцны тооллого болон Хүн ам, орон сууцны тооллогын талаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй