ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 13. 08 цаг 15 минут
Шилжин явцах цомын төлөөх волейболын тэмцээн амжилттай оролцлоо. Багийн спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Отгон, мэргэжилтэн М.Төмөрчимэг, судлаач Э.Солонго нар амжилттай оролцлоо.
Дэлгэрэнгүй

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 13. 07 цаг 51 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу байгалийн унаган төрхийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад эх дэлхийгээ хайрлан хамгаалах, газар нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгуулж хэлтсийн хамт олон мод тарьлаа.
Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 01. 08 цаг 11 минут
Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад зөвлөн туслах үйл ажиллагааг Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс зохион байгууллаа. Тус үйлчилгээг 2018 онд шинээр байгуулагдсан мал эмнэлгийн газар дээр очиж зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх, мэргэжилтэн Х.Соёлмаа, төрийн сангийн мэргэжилтэн Одонтөгс нар болон хамтран ажилласан Санхүү аудитын алба, Онцгой байдлын газар, Статисткийн хэлтэс, Татварын хэлтсийн мэргэжилтнүүд хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2019 ОНЫ 3 ДУГААР САРЫН ИНФОГРАФИК ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 30. 02 цаг 31 минут
Дорнод аймгийн 2019 оны 3 дугаар сарын нийгэм эдийн засгийн инфографик мэдээлэл хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.
Дэлгэрэнгүй

БОДЛОГО, БОЛОВСРУУЛАЛТ, СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 30. 02 цаг 22 минут
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дорнод их сургуультай хамтран төрийн захиргааны албан хаагчдад “Бодлого, боловсруулалт, стратеги төлөвлөлт” сэдвийн хүрээнд 24 цагийн багц сургалт зохион байгуулсанд хэлтсийн 2 мэргэжилтэн хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

"АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ БИД ХҮСНЭ" АСК ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 30. 02 цаг 12 минут
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээнд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэстэй нэг баг болж амжилттай оролцлоо.
Дэлгэрэнгүй

ХЭРЛЭН СУМЫН 11 БАГТ ШАЛГАН ЗӨВЛӨХ АЖЛААР АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 30. 02 цаг 10 минут
Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн сумын 11 багт хэлтсийн ажилтнууд хувиарын дагуу Хүн ам, орон сууцны 2020 оны бэлтгэл ажил, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хөтлөлт, баяжилт, албан ёсны статистик мэдээний цуглуулалт, үнэн бодит байдалд хяналтыг хийж, арга зүйн зөвөлгөө өгсөн.
Дэлгэрэнгүй

ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2019 ОНЫ 3 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 15. 03 цаг 19 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 3 сард 478 хүүхэд шинээр мэндэлж, 105 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 373 болж 2018 оны мөн үеийнхээс 5.1 хувиар буюу 18-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 5.92, нас баралт 1.30 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.2 пунктээр, нас баралт 0.29 пунктээр тус тус буурсан байна. Он гарсаар 93.7 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, 5.0 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар тус тус буурсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 36.2 мянган хүн хамрагджээ. Аймгийн хэмжээнд 477 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 478 хүүхэд болж өмнөх оны мөн үеийнхээс 2 тохиолдлоор буурсан байна. Хүн амын нас баралт 105 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 1.30 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 тохиолдлоор буурсан байна. Нас баралтыг шалтгаанаар ангилж үзвэл хорт хавдрын нас баралт 33 / 31.4%/; осол гэмтлийн нас баралт 14 / 13.3%/ байгаа нь зонхилж байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2019 оны эхний 3-р сард 772 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 95.5 болж өмнөх оны мөн үеийнхээс 177 тохиолдлоор буюу 29.7 хувиар өсчээ. Аймгийн Холбооны газрын нийт орлого 109.0 сая төгрөгт хүрсний 47.8 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна. Шуудан тээврийн газар 24809.4 мян.төгрөгийн орлоготой ажиллан, 2156 бичиг захидал, 87 илгээмж, 19320 хэвлэл илгээж, 4924 бичиг захидал, 350 илгээмж, 32209 хэвлэл хүлээн авч хүргэсэн байна. Авто тээврийн төв ТӨҮГ 11.2 мянган зорчигч тээвэрлэж, 6591.6 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 27275.5 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ.
Дэлгэрэнгүй