Бюллетень, танилцуулга


2013 оны жилийн эцсийн байдлаар тус аймагт 22.1 мянган өрхөд 75.1 мянган хүн амьдарч байгаагийн 55.2 хувь нь аймгийн төвд, 19.4 хувь нь сумын төвд, 25.4 хувь нь хөдөө амьдарч байна.

            Хүн амын 59.2 хувь нь хөдөлмөрийн насныхан бөгөөд нийт хүн амын 29.4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд байгаа юм. Нийт суурин хүн амын тоо өнгөрсөн оныхоос 0.5 хувиар өссөн бол, хөдөлмөрийн насны хүн амын тоо 0.4 хувиар буурсан  байна.                                         

            2013 оны жилийн эцсийн байдлаар 1972 эх амаржсан ба нийт төрсөн хүүхдийн 1984 нь амьд төрөлт байв. Нийт амьд төрөлт өнгөрсөн оныхоос 62 тохиолдлоор буурсан байна.

            Хүн амын дотор өвчлөл 37.4 мянган тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд 4590 өвчлөл, халдварт өвчин 3109 тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд  415.2 өвчлөл оногдож, өмнөх оны мөн үеэс халдварт өвчин 39.3 хувиар өсчээ.

            Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сумдын эмнэлгүүдэд амбулаториор  350.0 мянган хүнд үзлэг хийж, эмнэлэгт 17.1 мянган хүн хэвтүүлэн эмчилжээ. Хүн амын нас баралт 503 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн амд 6.72 болж, өнгөрсөн оныхоос 4 тохиолдлоор өссөн байна.

            Хувийн хэвшлийн эмнэлэг эмийн сангууд 243.7 мянган хүнд үйлчилж,  1044.2 сая  төгрөгийн орлоготой ажиллалаа.