“АХМАДЫН БАЯР”-ЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 02. 11 цаг 54 минут

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулдаг болсон түүхтэй. Харин Монгол Улс 1992 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ахмад настны баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү уламжлалаар Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн хамт олон ахмадуудаа хүлээн авч 1 өдрийг хөгжилтэй, дурсамжтай яриагаар дүүрэн өнгөрөөлөө.  
Уулзалтаар ахмад настнууддаа одоогийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ололт амжилтаа тайлагнасан ба  тэдний үнэтэй сургаалийг сонсон  ирж буй 95 жилийн ойн ажлын төлөвлөгөөгөө талаар хэлэлцлээ. Мөн ахмадуудаа гарын бэлгээ гардууллаа. Ахмадууд өндөр сэтгэгдэлтэй ажлын амжилтыг ерөөн буцлаа.

 


Сэтгэгдэл бичих