ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 08 САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 09 сар 14. 05 цаг 58 минут

I.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 8 сард 1340 хүүхэд шинээр мэндэлж, 268 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 13.3 болж 2019 оны мөн үеийнхээс 0.9 промилоор өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт 16.6, нас баралт 3.3 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт  0.6 пунктээр,  нас баралт  0.29 пунктээр  тус тус буурсан байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй иргэд 2020 оны 08 дугаар сарын эцэст 1252 болж,  892 (71.2%) нь ажил хайгч иргэн, 360 (28.8%) нь шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд байна.

 Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 224 хүнээр буюу 21.8 хувиар өсч, өмнөх сараас 45 хүнээр буюу 3.6 хувиар буурч 1252 болсны 591 буюу 47.2 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны эхний 8 сард ажилгүй 360 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 616 иргэн ажилд зуучлагдан оржээ.


Сэтгэгдэл бичих