ДЭЛХИЙН СТАТИСТИКИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 16. 07 цаг 46 минут

НҮБ-ын Статистикийн комиссоос Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд 10 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх Дэлхийн статистикийн өдрийг маш их амжилттай тэмдэглэж, 130 гаруй гишүүн улс орон, 40 гаруй олон улсын болон бүс нутгийн байгууллага тодорхой үйл ажиллагааг зохион байгуулсан.
2015 оны 10 дугаар сарын 20-ны энэ өдөр “Дэлхийн статистикийн өдөр”-ийг “Сайн чанартай тоо мэдээлэл сайн сайхан амьдралд” гэсэн ерөнхий уриан дор хоёр дахь удаагийн тэмдэглэсэн бол 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг “Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё” уриан дор 3 дахь удаагаа дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэн өнөрөүүлэх гэж байна.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгэм, түүний дотор судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, албан ёсны статистикийн мэдээллийг эрхлэн гаргадаг байгууллагууд, хамтран ажилладаг бүх байгууллагууд, статистикийн хэрэглэгчид та бүхэнд Дэлхийн статистикийн өдрийн мэнд хүргэе!


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он

2020 он