ДОРНОД АЙМГИЙН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮН ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 25. 16 цаг 06 минут

“Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” Монгол Улсын хууль,“Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон “Улсын комисс байгуулах тухай”, “Тооллогын тов тогтоох тухай” “Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолууд, Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын тогтоолууд, Үндэсний Статистикийн Хорооны тооллоготой холбогдсон тушаал, шийдвэрүүдийг үндэслэл болгон  Дорнод аймагт тооллогын ажлыг зохион байгуулсан. Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, угсаатны бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг эдийн засаг, нийгмийн маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг.

 


Сэтгэгдэл бичих