МАЛ ТООЛЛОГЫН 2020 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2021 он 01 сар 18. 10 цаг 42 минут

Аймгийн хэмжээгээр 2020 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 2 749 027 толгой мал, үүнээс адуу 324 105, үхэр 305 044, тэмээ 6217, хонь 1 302 873, ямаа 810 788 толгой тоологдлоо. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 119 405 толгой (4.5%), үүнээс хонь 40 519 (3.2%), ямаа 24 616 (3.1%), адуу 26 733 (8.9%), үхэр 27 621 (9.9%)-аар тус тус өсч, тэмээ 84 толгойгоор (1.3%) буурсан байна.Хөлөнбуйр, Сэргэлэн, Хэрлэн сумдын малын тоо өмнөх оноос 0.9-30.3 мянган толгойгоор буурч, бусад 11 суманд 3.0-24.4 мянган толгойгоор өслөө. Энэ онд Матад сумын малын тоо 24.4 мянга (13.2%), Баян-Уул сумын малын тоо 24.0 мянга (17.9%), Баянтүмэн сумын малын тоо 20.6 мянга (10.0%)-аар тус тус өссөн. Хэрлэн сумын малын тоо 30.3 мянга  (17.2%)-аар буурсан шалтгаан нь аймгийн төвд байдаг мал бүхий өрхийн малыг тухайн мал байгаа газарт малчин дээр тавиулаар тоолсонтой холбоотой буурсан байна. Хөлөнбуйр сумын малын тоо 909 толгой (0.6%) –оор буурсан нь төл муу авсантай холбоотой бог малын хорогдол их байсан. Сэргэлэн сумын малын тоо 3564 толгой (1.6%) –оор буурсан шалтгаан нь зах зээлд их хэмжээгээр борлуулсан, мөн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байна. 2020 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт хонь 47.4 хувь, ямаа 29.5 хувь, үхэр 11.1 хувь, адуу 11.8 хувь, тэмээ 0.2 хувийг эзэлж байна. Нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 24.8 пункт, адууных 2.0 пунктээр өсч, харин хониных 23.2 пункт, үхрийнх 2.4 пункт, , тэмээнийх 1.2 пунктээр буурсан байна. Бог мал зохистой харьцаа буюу 75:25 уламжлалт харьцаа алдагдсан хэвээр буюу 2020 онд энэ харьцаа 62:38 байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Дашбалбар сум 322.4 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Цагаан-Овоо сум 262.4 мянган толгой, Баянтүмэн сум 226.3 мянган толгой, Баяндун сум 223.7 мянган толгой, Сэргэлэн сум 221.9 мянган толгой мал тоолуулжээ. Матад сум адуу, үхрийн тоогоор, Сэргэлэн сум тэмээний тоогоор,     Дашбалбар сум хонины тоогоор, Цагаан-Овоо сум ямааны тоогоор тэргүүлсэн байна. Хамгийн олон малтай багийг дурдвал: Нийт малын тоогоор Баянтүмэн сумын Жаргалант баг 113.6 мянган толгой, Дашбалбар сумын Харзат баг 91.3 мянган толгой, Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт баг 90.2 мянган толгой, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай баг 88.9 мянган толгой, Чойбалсан сумын Сүмбэр баг 81.9 мянган толгой мал тус тус тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.
2020 оны урьдчилсан дүнгээр 8204 малтай өрх тооллогод хамрагдаж, өмнөх оныхоос 568 буюу 7.4 хувиар өссөн байна. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 8.2 хувиар, 51-200 малтай өрх 9.0 хувиар, 201-500 малтай өрх 6.5 хувиар, 501-999 малтай өрх 7.3 хувиар, 1000-аас  дээш малтай өрх 2.8 хувиар өсч, 2001-ээс дээш малтай өрх 1.4 хувиар буурсан байна.
Мал тооллогын 2020 оны урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 68.9 хувь буюу 5650 өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх  байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 339 буюу 6.4 хувиар өслөө.ҮСХ нь мал тооллогоор малын тоо, толгой, түүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөнөөс гадна малчдын ахуй амьдрал, нийгэм, эдийн засгийн талаарх  зарим гол мэдээллийг цуглуулж,  нийтэд тархааж байна.   2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 8485 малчин  тоологдлоо. Нийт малчдын 5469 буюу 64.5 хувь нь эрэгтэй, 3016 буюу 35.5 хувь нь эмэгтэй малчид байна.Нийт малчдын 41.5 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 23 хувийг 25-34 насны, 33 хувийг 35-44 насны, 24 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 34.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 33.0 хувь нь 35-54 насныхан байна.

Татах

 


Сэтгэгдэл бичих